Хашоггийн аллагад буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-12 12:27:11

ВАШИНГТОН. /ТАСС/. Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Жамаль Хашоггийн аллагад холбогдолтой бүх хүнд хариуцлага хүлээлгэх ёстой гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Саудын Арабын угсаа залгамжлах хунтай Мухаммед бен Сальман Аль Саудтай утсаар ярих үеэрээ хэлсэн байна. Энэ тухай Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Хезер Науэрт мэдэгджээ.


Түүнчлэн тэрбээр энэ үеэр Йемений асуудлыг хөнджээ.


“Сөргөлдөөнийг энх тайван замаар шийдвэрлэхийн тулд талууд яриа хэлэлцээ хийх хэрэгтэй” гэж М.Помпео цохон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ