Трамп Парист Путин, Макрон, Меркель нартай пуужин устгах гэрээний талаар хэлэлцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /TASS/. Дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойн арга хэмжээг тохиолдуулан Елисейн ордонд барьсан ажлын зоогийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы Канцлер Ангела Меркель нартай хэд хэдэн асуудлыг, тухайлбал, Ойрын болон дунд зайн тусгалтай пуужин устгах тухай гэрээ, Сирийн байдал, худалдааны асуудлууд болон хориг арга хэмжээний талаар хэлэлцжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерс ням гарагт мэдээлсэн байна.
“Өнөөдөр үдийн зоогийн үеэр Ерөнхийлөгч Трамп Францын Ерөнхийлөгч Макрон, Германы Канцлер Ангела Меркель, Оросын Ерөнхийлөгч Путин нартай нэг ширээнд хамт сууж, пуужин устгах гэрээ, Сири, Саудын Арабын байдал, худалдаа, хориг арга хэмжээ, Афганистан, Хятад, Умард Солонгосын асуудал зэрэг хэд хэдэн чухал сэдвийг хэлэлцлээ. Тэд хоёр цаг үргэлжилсэн үдийн зоогийн үеэр маш сайн, үр бүтээлтэй ярилцсан” гэж Цагаан ордны хэвлэлийн мэдээлэлд дурджээ.
Елисейн ордонд болсон үдийн зоогийн үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ярилцаж чадсан тухай Путин урьд нь сэтгүүлчдэд мэдээлсэн байна. Орос болон Америкийн удирдагчид дэлгэрэнгүй яриа хэлцээ хийх боломж байгаагүй гэж Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрийн Песков мэдээлжээ.