Оросуудын 74 хувь нь Путины төлөө саналаа өгөхөд бэлэн байна

Дэлхийд | Улс төр
jargal@montsame.mn
2016-03-03 16:11:35

МОСКВА. /TASS/. 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд Путиныг дэмжихээ мэдэгдсэн оросуудын тоо дөрвөн жил дэх хамгийн дээд түвшинд хүрснийг Бүх оросын санаа бодлыг судлах төвийн /БОСБСТ/ санал асуулгын дүн харуулжээ.

2016 оны эхэн үеийн байдлаар оросуудын 74 хувь нь ирэх ерөнхийлөгчийн сонгуульд Путины төлөө саналаа өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдсэн нь дөрвөн жил дэх хамгийн дээд үзүүлэлт болсон бөгөөд энэ нь 2012 оны 10 дугаар сарын 40 хувьтай байсан үзүүлэлтээс эрс өссөн тоо аж. Түүгээр барахгүй сонгуулийн өмнө өгсөн олон амлалтаа Путин биелүүлээгүй гэж үзэж байгаа хүмүүсийн 70 хувь нь түүнийг дэмжихэд бэлэн байна. Одоогийн байдлаар санал асуулгад оролцогсдын 15 хувь нь түүнийг дэмжих төлөвлөгөөгүй байгаа бол 11 хувь нь тодорхой хариулт өгч чадаагүй байна.

“Gallup International”  олон улсын социологийн компаниас явуулсан санал асуулгын дүнгээр Путин эх орондоо дэлхийн улс төрийн элитүүдээс хамгийн алдартай нь боловч хилийн чанадад илүү сөрөг үнэлэлт авдаг байна. Тус компанийн санал асуулгын дүнг өнгөрсөн оны сүүлээр нийтэлжээ.

Путины ОХУ-ын Ерөнхийлөгчийн хувиар хийж буй ажлыг дэмжигчдийн үзүүлэлт бүтэн хагас жил хамгийн дээд түвшинд буюу 86-89 хувьтай байгаа тухай БОСБСТ өнгөрсөн оны 12 дугаар сарын 24-нд мэдээлсэн билээ. Өнгөрсөн оны 10 дугаар сард энэ үзүүлэлт түүхэн дээд түвшинд буюу 90 хувьд хүрч байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ