Австрийн ерөнхийлөгч тагнуулын дуулиан шуугиантай холбогдуулан тайлбар өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-11 10:02:23

ВЕНА. /РИА Новости/. Австрийн тэтгэвэрт гарсан хурандаагийн Оростой холбоо тогтоож байсан талаархи дуулиан шуугиантай холбогдуулан Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен тайлбар өгчээ.


Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдсэн этгээд хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн талаар өмнө нь олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Тэтгэвэрт гарсан хурандаа Оросоос олгосон техникийн төхөөрөмжүүдийг ашиглаж байжээ гэж Австрийн батлан хамгаалах яамны нэрээ дурдаагүй нэгэн ажилтан мэдэгдсэнийг “Presse” сонин иш татан мэдээлсэн байна. Түүнчлэн сүүлд мэдээлснээр, сэжигтнийг баривчлан саатуулсан нь тодорхой болсон байна. Армийн офицер асныг баривчлан саатуулах болсон шалтгаан нь түүнийг гэмт хэрэг үйлдэх болон оргон зугтахаас болгоомжилсонтой холбоотой аж.


Үүнтэй холбогдуулан Австрийн төрийн тэргүүн мэдэгдэхдээ “Тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн өмнө нарийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах хэрэгтэй” гэжээ. Түүнчлэн тэрбээр энэ асуудлыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Парис хотод болох чуулга уулзалтын үеэр хэлэлцэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ