Б.Мөнгөнчимэг “Ташкент-2018” Гран при- д түрүүлж, алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-11 02:45:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Узбекистан улсын нийслэлд өчигдөр жүдо бөхийн “Ташкент-2018” Гран при тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн Б.Мөнгөнчимэг Монголын багийн 2 дахь алтан медалийг хүртлээ.

Тэрбээр энэ удаагийн тэмцээнд Герман, Австри, Словак, Италийн жүдочдыг дараалан ялж “Ташкент-2018” Гран при тэмцээний  алтан медалийн эзэн боллоо.



Харин эрэгтэйчүүдийн 81 кг-д ур чадвараа сорьсон ОУХМ Н.Дагвасүрэн аваргын төлөөх барилдаанд Казахстаны жүдоч Хамза Дидарт ялагдаж мөнгөн медаль хүртлээ.  

Холбоотой мэдээ