Д.Уламбаяр: Чингис хааны мэндэлсэн өдрийг эх орноо мандуулах онол, номлол хэлэлцдэг өдөр болгоё

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-09 16:55:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улс төр, менежментийн академиас өчигдөр “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан “Чингис хааны үзэл санаа ба Монголчуудын сэргэн мандал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэв.


Монгол бахархлын өдрийг бүх нийтээр амраад өнгөрдөг биш, их хааныхаа үзэл санаа, итгэл үнэмшил, суу ухааныг нь судлан ярилцах, бусдад мэдлэгээ хуваалцах, улмаар Монгол орноо сэргээн мандуулах онол, номлолыг хэлэлцдэг өдөр болгох зорилготой энэ удаагийн хэлэлцүүлгийг жил бүр өрнүүлэх болсноо  Улс төр, менежментийн академийн захирал Д.Уламбаяр онцлов.


Хэлэлцүүлэгт, Шинжлэх ухааны академийн доктор Т.Дорж, Физикч, доктор О.Лхагва, Түүхч, зохиолч Т.Мандир зэрэг эрдэмтэн судлаачид оролцов.


Эрдэм шинжилгээний хэлэлцүүлэгт Их хааны удирдахуйн ухааны арга барил, суу билиг, харизматик шинж чанарыг өнөөгийн нөхцөлд бүтээлчээр ашиглаж улс орноо сэргээн мандуулах боломжийн талаар ярилцав.

Холбоотой мэдээ