Герман болон Чех ЕХ-ны ажилгүйдлийн түвшин хамгийн бага орон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-03-03 12:13:16

ПРАГА. /Azertag/. Нэгдүгээр сард Европт ажилгүйдлийн түвшин гурван сар дараалан буурсан үзүүлэлтэй гарчээ. Энэ удаа уг үзүүлэлт 10.3 хувиар буурсан бөгөөд 2011 оны наймдугаар сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна. Энэ тухай “Eurostat” статистикийн газар мэдээлжээ.

Европын Холбооны орнуудаас Герман, Чех улсад 2015 оны 11 дүгээр сараас хойш ажилгүйдлийн түвшин 4.5 хувийн түвшинд хэвээр байна. Европын хамгийн том эдийн засаг болох Германд ажилгүйдлийн түвшин 4.3 хувьд хүрч буурчээ. “Eurostat” агентлаг Чехийн Статистикийн газрын мэдээллийг ашигладаг байна. Чехийн Статистикийн газрын мэдээлэл нь тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн газрын мэдээллээс ялгаатай байдаг аж.  Тус байгууллагын мэдээллээс үзвэл, Чех улсад ажилгүйдлийн түвшин нэгдүгээр сард 6.4 хувь болж өссөн бол 2015 оны нэгдүгээр сард уг үзүүлэлт 6.2 хувьтай байжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ