Оюуны өмчийн хулгайгаа зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-01 11:22:58

ВАШИНГТОН. /ТАСС/. Хятад улс АНУ-ын оюуны өмчийг хулгайлах нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм гэж үзэж байгаагаа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео тус улсын сэтгүүлч Брайан Килмидэд ярицлага өгөх үеэрээ мэдэгджээ.


“Бид Хятадтай өрсөлдөж байна. Өнгөрсөн долоо хоногт гэхэд л нисэх онгоцны үйлдвэрлэлтэй холбоотой оюуны өмчийг хулгайлсан хэрэгт АНУ-ын Хууль зүйн яам Хятадын 10 иргэнийг буруутгасан. Иймэрхүү байдал нь хүлээн зөвшөөрч боломгүй явдал юм. Хятад улс хэдэн зуун тэрбум ам.долларын оюуны өмч хулгайлж байна. Тэд үүнийгээ зогсоох арга замыг олох ёстой. Ерөнхийлөгч Д.Трамп нь сүүлийн жилүүдэд шударга худалдааны ач холбогдлын талаар мэдэгдсэн анхны ерөнхийлөгч юм. Засч залруулж боломгүй хүндрэл бэрхшээлтэй тулгарахгүйн тулд бид армиа хөгжүүлсээр байх бөгөөд манай оюуны өмчийг хулгайлсаар байх боломжийг Хятад улсад олгохгүй” гэж тэрбээр ярьсан байна. 

Холбоотой мэдээ