Маргааш Яармагийн шинэ гүүрийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-01 12:24:55
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах" төслийн хүрээнд баригдсан нийт 4 эгнээ шинэ гүүр, 2 эгнээ хуучин гүүр, нүхэн гарц, рамп гүүр, авто зам, замын байгууламжийн нээлтийн ажиллагаа маргааш /2018.11.02/ өдрийн 13 цагт эхэлнэ.


Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар оролцох аж.


Зам барилга ажлын хүрээнд Богд уулын арын авто замыг Яармагийн замтай холбох "D-рамп" хийгдэж хуучин гүүрний хучилтын хавтан, явган замын бетон цутгах зэрэг төслийн ажлууд бүрэн дууссан байна.


Яармагийн шинэ гүүр нь 250.2 метр урт, 20.5 метр өргөн, 4 эгнээтэй, доогуураа 50 метрийн өргөнтэй нүхэн гарцтайгаар баригджээ. Шинэ гүүрний шавыг 2017 оны 5 дугаар сард тавьж байсан бөгөөд БНХАУ-ын 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн төсөв өртгөөр босгосон аж. 


"Хятадын төмөр замын хоёрдугаар групп товчоо" ТӨК ажлыг гүйцэтгэж, зөвлөхөөр Монгол Германы хамтарсан компани ажиллажээ. 


Холбоотой мэдээ