Зүүн хойд Азийн улсуудын бүс нутгийн засаг захиргаануудын дээд хэмжээний уулзалт Монголд болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-30 14:21:15

ВЛАДИВОСТОК. /ТАСС/. Олон улсын солилцоо болон Зүүн хойд Азийн улсуудын бүс нутгийн засаг захиргаануудын хамтын ажиллагааны асуудлаархи 24 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Монгол улсад болно. Энэ тухай Владисвосток хотод болж буй 23 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцогчдын гарын үсэг зурсан хамтарсан тунхаглалд дурджээ.


Түүнчлэн тунхаглалд талууд тээврийн шинэ чиглэлүүд нээх,  биологийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр ажиллах, шинжлэх ухаан, соёл, спорт, боловсрол, аялал жуулчлал болон бусад салбар дахь олон улсын солилцоог хөхиүлэн дэмжих бодолтой байгааг дурджээ. Баримт бичигт Приморийн дэд амбан захирагч Константин Богданенко, Монгол улсын Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Хятадын Зилинь мужийн амбан захирагч Зин Зюньхай, Өмнөд Солонгосын Канвондо мужийн дэд амбан захирагч Чон Ман Хо, Японы Тоттори мужийн дэд амбан захирагч Ногава Сатоси нар гарын үсэг зурсан байна. 

Холбоотой мэдээ