ОХУ: Нефтийн олборлолтыг хязгаарлах хэлэлцээрийг байгуулахад ойрхон байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-03-02 16:40:25

МОСКВА. /АР/. Нефтийн олборлолтыг хязгаарлах тухай олон улсын хэлэлцээрийг ОПЕК-ын орнуудтай байгуулахад ойрхон байгаа бөгөөд эцсийн шийдвэр энэ сард болох уулзалтын дараа гарна гэж ОХУ мэдэгдэв.

Нефтийн үнийг өсгөх зорилгоор түүний олборлолтыг хязгаарлах асуудлаар Саудын Араб, Орос, Венесуэл, Катар хэлэлцсэн боловч бусад нефть олборлогч орнууд үүнд нэгдэхийн тулд болзол тавьсан байна. Одоогийн байдлаар уг хязгаарлалтыг Иран эсэргүүцэж байгаа бол ОХУ үүнд санал нэгджээ.

"ОХУ-ын Эрчим хүчний сайд Александр Новак нефтийн олборлолтыг хязгаарлах асуудлаар дэлхийн зах зээл дэх түншүүд болон бусад орны сайд нартай хэлэлцэж, бараг тохиролцоонд хүрсэн байна. Энэ жилийн нефтийн олборлолтыг өсгөхгүй байх нь бидний асуудал юм" гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төр болон хувийн хэвшлийн нефтийн компаниудын удирдлагуудад хандан хэлсэн байна.

Мөн тэрбээр, уг хэлэлцээрийн хүрээнд ОХУ нефтийн олборлолтоо энэ оны нэгдүгээр сарын түвшинд хадгалах үүрэг хүлээнэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ