В.Путин Индонезийн ерөнхийлөгчид эмгэнэл илэрхийлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-29 17:11:37

МОСКВА. /ТАСС/. Ява арлын эрэг орчимд осолдсон “Boeing 737” нисэх онгоцны зорчигч болон нисэх багийн гишүүд амиа алдсантай холбоотойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодод эмгэнэл илэрхийлсэн цахилгаан илгээжээ. Энэ тухай Оросын төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.  


“Энэ осолд төрөл садан, ойр дотныхноо алдсан бүх хүнд тохиосон уй гашууг бид хуваалцаж байгаа бөгөөд хүнд цаг үеүдэд эр зориг, тэсвэр хатуужилтай байхыг хүсч байна”  хэмээн уг цахилгаанд цохон тэмдэглэжээ.


Boeing 737 MAX 8  нисэх онгоц Жакарта хотын нисэх онгоцны буудлаас хөөрснөөсөө хойш 13 орчим минутын дараа осолдсон юм. Зарим мэдээллээр, онгоцонд 189 хүн сууж явсан байж магадгүй аж.  

Холбоотой мэдээ