Мексиктэй залгаа хил рүү цэрэг илгээх тушаалыг батлав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-10-27 11:00:42
ВАШИНГТОН. /TASS/. Мексиктэй залгаа хил рүү цэрэг илгээх тушаалд АНУ-ын Батлан хамаалахын сайд Жеймс Маттис гарын үсэг зурсан тухай “Reuters” агентлаг эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжлав.

Тус агентлагийн мэдээлснээр, Пентагоны тэргүүний тушаалд чухам хэчнээн тооны цэрэг илгээх талаар тодорхой дурдаагүй бөгөөд энэ асуудлыг дараа нь хэлэлцэх аж.

Жеймс Маттис 800 эсвэл үүнээс дээш тооны цэргийг Америкийн өмнөд хил рүү илгээх тухай тушаалд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа тухай “Associated Press” агентлаг урьд нь пүрэв гарагт эх сурвалжийнхаа мэдээллээс иш татан уламжилсан юм. Цэргүүд хилийн эргүүлүүдэд майхан, тээврийн хэрэгслүүд болон тоног төхөөрөмжүүд хүргэх зэрэг ложистикийн дэмжлэг үзүүлэх аж.


Хэрэв Мексикийн эрх баригчид АНУ-д нэвтрэхээр улсынхаа нутаг дэвсгэрт явж буй Төв Америкийн орнуудын хууль бус цагаачдын урсгалыг зогсоох арга хэмжээ авахгүй бол цэргийнхэнд хандаж, Америкийн өмнөд хилийг хаана гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 18-нд мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ