Иргэдийн хүсэлтийн дагуу явган хүний гарц, тэмдэглэгээ байрлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-25 16:28:16
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТЦА Авто радио "FM96,3"-аар өдөр бүрийн 16-17 цагийн хооронд “Замын цагдаагийн цаг” нэвтрүүлгийг явуулж байгаа бөгөөд нэвтрүүлгийн үеэр иргэнээс ирсэн санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв.

Уг хүсэлтийн дагуу өчигдөр явган зорчигийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэсэр сүмийн уулзвараас Баянбүрдийн тойрог чиглэлийн замд Чингэлтэй дүүргийн ЗЦХ, Улаанбаатар зам засвар арчлалтын газар, дүүргийн 5 дугаар хорооны Засаг дарга хамтран шинээр явган хүний гарц байгуулж, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулав.

Мөн тухайн замын ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг “Рremium” зочид буудал болон “Нисдэг машин” худалдааны төв нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явган хүний зам тохижуулах ажлыг зохион байгуулав. 

Холбоотой мэдээ