Манай 6 жүдоч Абу Дабигийн Их дуулгад хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-25 15:08:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Арабын нэгдсэн Эмират улс /АНЭУ-ын Абу Даби хотноо жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн 10 дугаар сарын 27-29-нд болох бөгөөд 64 улсын 372 жүдоч оролцохоор урьдчилсан байдлаар мэдүүлгээ ирүүлжээ.

Монголын 6 тамирчин хүч, ур чадвараа сорихоор бэлтгэлээ базааж байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Г.Болдбаатар, 66 кг-д Г.Хэрлэн, Д.Төмөрхүлэг, 73 кг-д Г.Одбаяр, 81 кг-д Н.Дагвасүрэн, +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг нар барилдахаар мэдүүлгээ өгсөн байна. Өнгөрсөн жилийн Абу Дабигийн Их дуулгад манай найман жүдоч зодоглосноос хоёр алт, нэг мөнгөн медаль хүртэж байжээ.

Холбоотой мэдээ