“Карибын тэнгисийн дээрэмчид” киноны шинэ ангийг хийхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-25 11:50:36

МОСКВА. /АиФ/. Disney кино студи “Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал киноны шинэ ангийг хийхээр төлөвлөж  байгаа “Deadline” цахим хуудас мэдээлэв.


Цуврал киноны шинэ ангийн үзэгдлийг “Deadpool”, “Zombieland” зэрэг киногоороо нэрд гарсан найруулагч Ретт Риз, Пол Верник нар бичиж магадгүй байна. Одоогоор тэдэнтэй Disney кино студи шинэ ангийг хийх талаар ярилцаж байгаа аж.


Тус киноны өмнөх ангиудад гол бүр бүтээсэн жүжигчин Жонни Депп энэ удаад зураг авалтад оролцохгүй аж.


“Карибын тэнгисийн дээрэмчид” цуврал киноны эхний хэсэг 2003 онд дэлгэцнээ гарч байсан юм. Үүнээс хойш киноны бүх 5 анги нь кино компанид нийтдээ 4,5 тэрбум ам.долларын ашиг орлого авчирсан байна. 

Холбоотой мэдээ