Монголын охидын баг Австралийн багт хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-25 08:24:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ливаны Бейрут хотноо “А” хэсгийн Австрали, Хонгконг, Монгол, Ливаны шигшээ багийн тоглолтууд өчигдөр /2018.10.24/ эхэлж Япон дасгалжуулагч Ики Ёүжигээр удирдуулсан Монголын 19 хүртлэх насны охидын шигшээ баг Австралийн шигшээд 18:0-ээр хожигдлоо.

Энэхүү Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 19 хүртэлх насны охидын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолт энэ өдрүүдэд Ливан, Тайланд, Вьетнамын хотуудад зэрэг болж байна.



Манай охидын шигшээ баг маргааш /2018.10.26/ Хонконгтой тоглох бол хэсгийн сүүлийн тоглолтоо 10 дугаар сарын 28-ны өдөр Ливаны шигшээ багтай хийх юм. Өчигдрийн тоглолтод Ливан Хонконгийг 6:0-ээр хожиж, гурван оноо авчээ. Одоогоор “А” хэсгийг Австрали, Ливан гурван оноотой тэргүүлж эхэлсэн бол Хонконг, Монгол оноо авч чадаагүй байна.



Энэ хэсгийг тэргүүлсэн ганц баг дараагийн шатанд өрсөлдөх эрхийг авах юм. Анх удаа Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж буй 10-16 хүртэлх насны тоглогчдоор бүрдсэн манай шигшээ багийг дахин хоёр тоглолт хүлээж байна.

Холбоотой мэдээ