АНУ БНХАУ-д анхааруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-03-02 12:18:05

НЬЮ-ЙОРК. /TASS/. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад явуулж байгаа БНХАУ-ын “түрэмгий” үйл ажиллагаанаас гарах “тодорхой уршиг”-тай болохыг АНУ анхааруулав.

"БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийг цэрэгжүүлэх ёсгүй. Ийм үйл ажиллагаа нь тодорхой уршигтай" гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Эш Картер Сан-Франциско хотод болсон бага хурлын үеэр мэдэгджээ.

Хоёрдугаар сарын дунд үед БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн Вуди аралд газар-агаарын ангиллын “HQ-9” пуужингийн системийг байрлуулсан билээ. Энэ нь тус улсын дунд болон алсын тусгалтай, идэвхтэй радартай, газар-агаар ангиллын орчин үеийн пуужингийн систем юм. Тус систем нь баллистик пуужингуудыг замд нь илрүүлж, устгах чадвартай Хятадын анхны хамгаалалтын систем ажээ. Өмнөд Хятадын тэнгис дэх Параселийн арлуудад хамгаалалтын дэд бүтэц байгуулах эрх бидэнд бий гэж БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ