Оюутан сагсанбөмбөгчид шилдгүүдээ тодруулахаар өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Оюутны сагсан бөмбөгийн 19 дэх удаагийн тэмцээнд эрэгтэй 40 баг, эмэгтэй 15 баг оролцож шилдгүүдээ тодруулж байна.
Өчигдөр эхэлсэн тус тэмцээнээс шилдгүүдийг сонгон шалгаруулж оюутны шигшээ баг бүрдүүлж 2019 онд Италийн Наполи хотноо болох оюутны универсиад наадамд оролцуулах юм. Мөн Оюутны сагсан бөмбөгийн энэ удаагийн тэмцээнд оролцох тамирчдыг 2.1-ээс доошгүй голч дүнтэй байх шалгуур тавьсан байна.
Нийслэлийн ИТХ-ын Ажлын албанаас хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх орчин нөхцөл бүрдүүлж, бие бялдар, оюуны хөгжлийг нь дэмжих зорилгоор Монголын оюутны сагсан бөмбөгийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулсаны дагуу уг тэмцээнийг хамтран зохион байгуулж байгаа юм.
Дашрамд дуулгахад, Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооноос дараагийн жилүүдэд монголынхоо тамирчдыг NBA-д тоглуулахыг зорилго болгон ажиллаж байгаа билээ.