Б.Шоовдор ДАШТ-ий хүрэл медальтан боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-24 10:06:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 59 кг-д ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан-Америкийн аварга Мексикийн бөх А.Р.Бониллаг 4:2-оор ялснаар дэлхийн данстай тамирчин боллоо.

“Будапешт-2018” ДАШТ-ээс манай бөхчүүдээс авсан хоёр дахь хүрэл медалийг ийнхүү Б.Шоовдор эх орондоо авчирлаа. Тэр өнгөрсөн жил Парист медалийн оосроос атгаад алдсан, харин Будапештэд энэ алдаагаа засч, ДАШТ-ий медальтан болов.Түүний энэ медаль нь манай чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий 59 дэх медаль, хүрэл медалийн 32 дахь нь болж байна. Дөрөв дэх ДАШТ-дээ хүч үзсэн Б.Шоовдор 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр ялсан бол шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр ялсан ч хагас шигшээд Туркийн Элиф Есилирмакт оноогоор цэвэр (1:11) ялагдаж хүрлийн төлөө барилдахаар болсон юм. 

Холбоотой мэдээ