“Benetton” брэндийг үүсгэн байгуулагчдын нэг таалал төгсжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-23 11:09:06

МОСКВА. /ТАСС/. Италийн “Benetton” брэндийг үүсгэн байгуулагчдын нэг Жилберто Бенеттон 78 насандаа таалал төгссөн тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.


Бенеттоны гэр бүлийн гишүүн бөгөөд “Benetton” брэндийн дөрвөн үүсгэн байгуулагчдын нэг Карло Бенеттон нас барсан нь өнгөрсөн 7 дугаар сард тодорхой болсон юм.


Benetton” компани Италийн Тревизо мужийн Понцано-Венето хотод 1965 онд байгуулагдаж байсан бөгөөд тэр жилдээ анхны дэлгүүрээ Италид нээж байжээ. Харин тус брэндийн дэлгүүр 1969 онд анх удаа Парис хотод, 1980-аад онд Нью-Йорк болон Токио хотод нээгдэж байсан аж.  

Холбоотой мэдээ