ОБЕГ шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-22 18:35:01
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ, Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ /-тай хамтран “Шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний сургагч багш бэлтгэх“ сургалт зохион байгуулав.

Сургалтад ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар болон төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Зарлан мэдээлэл, холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн, гамшгаас хамгаалах төлөвлөлт бэлэн байдал хариуцсан 40 гаруй алба хаагч оролцов.

ОУШХБ-ын шилжин суурьшилтын нөхцөл байдлын үнэлгээний зохицуулагч Вивианнэ Ван Дэр Ворст тус сургалтыг удирдан явуулж байгаа бөгөөд  шилжин суурьшилтын нөхцөл байдал, хүн амын хөдөлгөөний байршлын үнэлгээг боловсруулах, мэдээллийн эх сурвалжийг үндэслэн мэдлэгийг нэгтгэн гаргах, гамшгийн орон зайн мэдээллийн болон гамшгийн статистикийн систем, холбооны бэлэн байдлыг хангах зэрэг сэдвээр хичээл заах юм гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ