Замын хөдөлгөөний шинэ дүрмийн онлайн сургалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-10-22 10:50:21
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмийг сурталчлан таниулахаар 21 аймаг, алслагдсан 3 дүүргийн Замын цагдаагийн тасгийн алба хаагчдад онлайн сургалт явуулав.

"Замын хөдөлгөөний дүрмийн өөрчлөлт, шинэчлэл" сэдвийн хүрээнд уг сургалтыг Тээврийн цагдаагийн алба, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв хамтран өнгөрөгч баасан гарагт зохион байгууллаа. 




Засгийн газрын энэ оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 239 тогтоолоор Замын хөдөлгөөнийн дүрмийг шинэчлэн баталсан бөгөөд ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.

Тус шинэ дүрэмд явган зорчигчид хамаарах 60 гаруй зүйл заалт нэмэгдэж орсон тул иргэдийг уншиж танилцахыг ТЦА-наас зөвлөв.

Холбоотой мэдээ