Улсын төсвийн хөрөнгөөр хийж буй ажлуудтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-13 20:20:31
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал  улсын төсвийн хөрөнгөөр барьж  буй сургууль,  цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцлаа. 


Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Яргуйт багт 150 хүүхдийн цэцэрлэг барьж байгаа. Уг ажилд нийт 1.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орно. Гүйцэтгэгчээр орон нутгийн “Ээлт өлгий” ХХК шалгарчээ. Ажлын явц  65 хувьтай байна. 

 

Мөн Булаг багийн 18 дугаар  цэцэрлэгийг 150 хүүхдийн хүчин чадлаар өргөтгөх ажлын явц 50 орчим хувийн гүйцэтгэлтэй байна. Уг ажилд улсын төсвөөс 2 тэрбум гаруй төгрөг зарцуулна. Дээрх ажлыг Улаанбаатар хотын “Бодьхангай” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны есдүгээр  сард ашиглалтад орно. 

 

Түүнээс гадна Баянбулаг багт барьж буй 150 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. 2015 онд эхэлсэн уг ажил хөрөнгө оруулалт нь  саатсаны улмаас  өдийг хүрсэн.  Улсын төсвөөс 1.4  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж буй уг цэцэрлэг энэ онд багтан ашиглалтад орно. Гүйцэтгэгчээр нийслэлийн “Хялганат нуга” ХХК ажиллаж байна.

 

Б.Оюун-Эрдэнэ

 

 

Холбоотой мэдээ