“Чандмань –Илч” ХХК 500 гаруй сая төгрөгийн авлагатай

Орон нутагт
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 16:56:15

Дорноговь аймагт ус, дулааны  цогц үйлчилгээ үзүүлдэг “Чандмань-Илч” ОНӨҮГ   Говьсүмбэр аймгийн “Шивээ говь” нүүрсний  уурхайд  нүүрс худалдаж авсаны төлбөр болох 400 гаруй сая төгрөгийн  өртэй байна.  

Орон нутгаас татаас авдаггүй зөвхөн өөрөө өөрийгөө санхүүжүүлж амьдардаг тус байгууллага өрөө дарахын тулд банкнаас зээл авч 200 сая орчмыг төлж барагдуулжээ. Уг нь  аж ахуй нэгж байгууллагуудаас  дулааны үйлчилгээ үзүүлсэний  авлага буюу 500 гаруй сая төгрөгийг авах ёстой ч хөрөнгө санхүүгийн хүндрэлээс болоод өнөөдрийг хүртэл аваагүй байгаа  юм. Сардаа 500 гаруй сая төгрөгийн борлуулалт хийдэг, үүний 200 орчим сая нь нүүрс худалдаж авахад, 130 орчим сая нь ажилчдын цалин, үлдсэнийг цахилгаан хэрэглэсний  хөлсөнд зарцуулдаг  энэ том байгууллага жилдээ нэг тэрбум, 200 сая орчим төгрөгийг зөвхөн нүүрс авахад зарцуулдаг байна.   

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд