"Ногоон паспорт" аянд 400 гаруй хүүхэд нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-04 10:49:24

Өвөрхангай /МОНЦАМЭ/.БОАЖЯ-наас хамгаалах үйлсэд хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй уламжлалт ёс заншлаа дээдэлсэн зөв дадлыг төлөвшүүлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа “Ногоон паспорт” аян Арвайхээр хотноо 10 дугаар сарын 02-нд боллоо.

Арвайхээр сумын ерөнхий боловсролын сургуулиудын 400 гаруй сурагч “Ногоон паспорт” аянд хамрагдаж аяны ач холбогдол, хэрэгжүүлэх зааварчилгаа, арга зүйн мэдээллийг авлаа.

“Ногоон паспорт" нь 12 хуудас бүхий жижиг дэвтэр бөгөөд ус, хог хаягдал, ногоон орчин, зохистой хэрэглээ, байгаль хамгаалах уламжлалт ёс заншил гэх мэт 12 ажлыг хуудас бүрт тусгасан байна.

Сурагчид эдгээр ажлыг зааврын дагуу  амьдралдаа хэрэгжүүлж, тус бүртээ оноо тавина. Ингэснээр хүүхдүүд амьдралын зөв дадал хэвшилтэй болохоос гадна тэднээр дамжуулан гэр бүл, найз нөхдөд нь нөлөөлж,  зөв хандлагыг төлөвшүүлнэ хэмээн үзэж байгаа юм.

Б.Батчимэг



Холбоотой мэдээ