Шилдгээр шалгарсан таван эрэгтэй тамирчин дэлхийн олимпиадад оролцоно

Орон нутагт | Завхан
erdenechimeg@montsame.mn
2016-02-28 13:09:28

Монголын бүх ард түмний спортын XIV их наадам, улсын аварга шалгаруулах шатрын эрэгтэй 56 , эмэгтэй 48 дахь удаагийн шигшээ тэмцээн Завхан аймагт анх удаагаа амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.

Шатрын спортын эх орны нүүр царай болсон шилдэг шатарчид ес хоногийн турш оюун ухаанаа уралдуулж аваргуудаа тодруулсан юм. Ийнхүү улсын аваргаар "Өвөрхангай" аймгийн шатарчин, Олон улсын мастер Гомбосүрэнгийн Мөнхгал 11 тоглолтоос 9 хожил авч тэргүүлсэн бол мөнгөн медалийг Шунхлай группын тамирчин Их мастер Б.Гүндаваа, хүрэл медалийг Алдар спорт хорооны тамирчин Их мастер Ц.Батчулуун нар хүртлээ.

Харин Эмэгтэйчүүдийн 48 дугаар тэмцээнд "Сүлд" спорт хороо "Мончесс" клубын шатарчин, Олон улсын мастер, Эмэгтэй их мастер Түвшинтөгсийн Батчимэг 11 өргөөс  хоёр тэнцэж, 9  хожлоор тэргүүлэн  Монгол улсын эмэгтэйчүүдийн хошой аварга болсон бол  мөнгөн медалиар Завхан аймгийн Абико ХХК-ын тамирчин ОУМ Б.Анхчимэг, хүрэл медалиар спортын мастер Т.Мөнхзул нар тус тус шагнууллаа.

Шилдгээр шалгарсан эрэгтэй таван шатарчин ирэх есдүгээр сард Азербайджан улсын нийслэл Баку хотод болох 42 дугаар дэлхийн шатрын олимпиадад оролцох эрхтэй болж байна. Харин эмэгтэйчүүдийн хувьд дахин сорилго тэмцээнд хүч үзэх юм.

Завхан аймаг Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ