Хөрөнгийн зах зээл батлан даалттай болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-10-01 11:01:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зээлийн батлан даалтын сан ЖДҮ эрхлэгчдийн гаргах бондод батлан даалт гаргах эрхзүйн орчин бүрдүүлэх талаар Монголын Хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар болж энэ талын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурав.

Ингэснээр үнэт цаасны буюу хөрөнгийн зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болох юм гэдгийг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтай, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр нар онцлож байв. “Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаа идэвхжиж, ААН-үүд шинээр болон нэмж хувьцаа гаргах үйл ажиллагаа амжилттай явж буй ААН, компаниудыг дэмжихэд Зээлийн батлан даалтын сангаас гаргах батлан даалт чухал ач холбогдолтой"-г тэд хэлж байна.

Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

Холбоотой мэдээ