ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд туршлага солилцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-20 13:45:59

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-аас хангайн бүсийн аймгуудын ИТХ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох Хангайн бүс-2018” арга хэмжээг Өвөрхангай аймгийн Хужирт суманд зохион байгууллаа.

“Монгол Улсын төлөөллийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд нутгийн өөрөө удирдах байгууллагыг чадавхижуулах, ажлын онцлог, шинэ санаа, ололт амжилтын талаар туршлага хуваалцах зорилгоор зохион байгуулсан тус арга хэмжээнд Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын Ажлын албаныхан болон Төлөөлөгчид оролцов.

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, төслийн үндэсний захирал Ц.Цолмон “Бидний уулзалт нь харилцан туршлага судлахаас гадна НӨУБ-ын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, шинэ санаа дэвшүүлэх, байр сууриа илтгэн илэрхийлэхэд чухал арга хэмжээ болж буйгаар ач холбогдолтой.

УИХ-ын Төрийн байнгын хорооны хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийг боловсронгүй болгох ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. Та бүхний санал, хүсэлт хууль тогтоомжийн төслийг боловсруулахад чухал нөлөө үзүүлэх” гэв

Сургалтаар аймгуудын ИТХ-аас иргэдийн оролцоог сайжруулах, багийн Иргэний нийтийн хурлыг мэргэжил арга зүйгээр хангах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, Хурлын байгууллагын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хангуулах, аймаг сумдын ИТХ-ын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх талаар санал сонилцсон байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ