Намуудын үйл ажиллагааны санхүүгийн тайланг шалгахыг хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-02-25 16:06:33

2016 оны сонгуулиас өмнө парламентад суудалтай болон бусад улс төрийн намуудын үйл ажиллагааны санхүүгийн тайланд шалгалт хийж, ил тод нээлттэй мэдээлэхийг хүсч МАХН-ын Бага чуулганы гишүүн, иргэн А.Одончимэг Авлигатай тэмцэх газарт /АТГ/ албан бичиг хүргүүлэв.

Тэрбээр "Сүүлийн үед МАХН, түүний удирдлагыг улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн олон нийтэд буруутай мэтээр гүтгэн нийгмийг төөрөгдүүлэх явдал төрийн байгууллагын зүгээс гарах болсон. Ялангуяа сонгууль дөхөхөөр болдог улс төрийн ээлжит шоу, хэлмэгдүүлэлт давтагдаж авлига, албан тушаалын хэрэг гэх нэр дор МАХН-ын дарга, Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамба, МАХН-ын Санхүү хариуцсан Нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын удирдлагуудыг хомроглон баривчилж, хилсээр ял тулгах гэж хичээж байгаад харамсаж, бас эсэргүүцэж байна" гэв. Тиймээс парламентад суудалтай болон бусад улс төрийн намуудын үйл ажиллагаа, сан хөмрөг, санхүүжилтыг адилхан шалгаж, сонгуулийн өмнө сонгогчдод ил тод хүссэн өргөдлийг АТГ-т өгч байгааагаа мэдэгдсэн юм.

С.Сайнзаяа

 

Холбоотой мэдээ