Анкарад халдлага үйлдсэн террористын хэн болохыг тогтоов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-24 14:44:45

АНКАРА. /RIA Novosti/. Туркийн нийслэл Анкара хотод өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт мина суурилуулсан автомашин дэлбэлсэн амиа золиослогч террористыг хэн болохыг тогтоожээ. Уг халдлагыг анхны хувилбараар таамаглаж байсан Сирийн иргэн Салих Нежар гэгч бус Туркийн иргэн Абдулбаки Сомер гэгч үйлдсэн тухай “Hurriyet” сонинд хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжуудын мэдээллийг иш татан бичсэн байна.

Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Анкарад үйлдсэн халдлагын хариуцлагыг Сирийн курдүүдийн өөрийгөө хамгаалах хүчинд хүлээлгэсэн боловч Сирийн курдүүдийн “Ардчилсан холбоо нам”-ын дарга Салих Муслим няцаажээ. Хожим нь уг халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтэй курдуудын “Курдистаны эрх чөлөөний харцаганууд” бүлэглэл хүлээсэн юм.

Анх халдлагыг үйлдсэн гэж үзэж байсан террорист 2014 онд Нежара гэдэг нэрээр хуурамч баримт бичиг ашиглан Туркт нэвтэрснийг хурууны хээний шинжилгээнд үндэслэн тогтоосон байна. Гэвч “Курдистаны эрх чөлөөний харцаганууд” бүлэглэл халдлагыг гүйцэтгэгчийн зургийг цахим хуудсандаа байрлуулсны дараа Туркийн эрх баригчид түүний эцгийг баривчилж, ДНХ-гийн шинжилгээ хийсэн нь террористын хэн болохыг тогтооход тусалжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ