Уйлаантай сануулга

Орон нутагт | Баян-Өлгий
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-16 13:41:28

Баян-Өлгий аймгийн ҮЭХ хэвлэлийн бага хурал хийж тус байгууллагын ажилтан, идэвхтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэд оролцон санал сэтгэгдлээ хуваалцав. 

Тэдний ярьснаар,мал, мал аж ахуйн түүхий эдийн үнэ ханш буурч, цахилгаан эрчим хүч болон бараа таваарын үнэ өссөний нэг л жишээ саяхан 40 мянган төгрөг байсан уут гурилын үнэ 58 мянган төгрөгт хүрсэн ч цалин хөлс, тэтгэвэр нэмэгдсэнгүй, Засгийн газартай хийсэн гурван талт гэрээ биелээгүй. Манай оронд эдийн засгийн хямрал биш, улс төрийн хямрал бий болсоны улмаас ард түмний аж амьдрал эрс доройтлоо гэсэн дүгнэлтэд хүрэв. Өлгий сумын өндөр настан Х.Хавалхан,
-Би улс нийгэмд 48 жил хөдөлмөрлөөд тэтгэвэрт гарсан. Эхнэр нас барсан. Зургаан хүүхэдтэй. Тэд дээд сургууль төгссөн ч ажилгүй, эхнэр хүүхдүүд нь ч орлогогүй. Миний тэтгэврийн 350 мянган төгрөг хүрэлцэхгүй байна. 18 сарын тэтгэврийнхээ мөнгийг банкнаас зээлдээд авсан ч хүрэлцээгүйгээс хэрэглэсэн гэрэл цахилгааны үнийг төлсөнгүй гэж цахилгааныг хязгаарлачихаад одоо гэрэлгүй сууж байна. Цаашид бид хэрхэн амьдрах вэ? гэж уйлж байв.

Ш.Айбек

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд