АСЕМ-ын орчуулагчдыг сонгон шалгаруулах баг Европын холбооноос ирж ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-16 13:20:45

Ирэх оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах АСЕМ-ын 11 дүгээр Дээд түвшний уулзалтын үеэр англи хэлээр шууд орчуулга хийх зарим орчуулагчийг сонгон шалгаруулж, сургалтад хамруулахаар ГХЯ болон Европын Холбооны хооронд хэлэлцэж тохирсны дагуу шалгалтын баг энэ сарын 14-15-нд Улаанбаатарт ажиллалаа.

Уг сонгон шалгаруулалтыг Европын Холбооны Орчуулгын Ерөнхий газрын Төслийн менежер, Хатагтай Биргит Гёоце, Европын Холбооны Монгол болон БНХАУ дахь төлөөлөгч, Ноён Том Пэрт нар удирдан явуулав. Сонгон шалгаруулалт нь Европын Холбооноос боловсруулсан аргачлалын дагуу чөлөөт болон сэдэвчилсэн ярилцлага хэлбэрээр явагдсан бөгөөд ярилцлагад нийт 25 орчуулагч оролцсоноос 6 хүртэл хүнийг сонгож, Европын Холбооны зардлаар дээр дурдсан сургалтад хамруулахаар болжээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд