2016 онд болох соёл урлаг, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний хөтөлбөр

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2016-02-22 15:57:58

“Найрсаг Улаанбаатар”  хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийслэлд үндэсний их баяр наадмын өдрүүд болон бусад хугацаанд соёл урлаг, спорт, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Тус хөтөлбөрийг танилцуулж байна.

Тодруулбал, ирэх сарын 26-наас дөрөвдүгээр сарын 10-ны хооронд Дэлхийн цирк Монголд, “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль тавдугаар сарын 20-21-нд, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам тавдугаар сарын 15-21-нд, “Венийн вальс” үдэшлэг зургадугаар сарын 11-нд, “Улаанбаатар дэйнс фестивал” чөлөөт бүжгийн үдэш зургадугаар сарын 18-нд, “Плэй тайм” амьд хөгжмийн наадам зургадугаар сарын 24-26-нд, “Бест оф классикс” сонгодог урлагийн үдэш долдугаар сарын 02-нд, “Учиртай гурван толгой” дуурь долдугаар сарын 10-нд, “Сайланс вайт” электро хөгжмийн наадам долдугаар сарын 12-нд, “Бест оф Морин хуур” олон улсын уралдаан, наадам болон  “Улаанбаатар Свинг найт” тоглолт/Их талын жазз/ долдугаар сарын 14-нд, Алдрын од” ёслолын арга хэмжээ долдугаар сарын 30-нд, “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 06-07-нд, “Уул усны домог” уран нугаралтын фестиваль наймдугаар сарын 06-нд, Эвлэх уянга буюу ер бусын эрчим” орчин үеийн этник мюзикл наймдугаар сарын 07-нд, Моно жүжгийн олон улсын наадам наймдугаар сарын 15-20-нд, “Улаанбаатар” олон  улсын кино наадам 10 дугаар сарын 11-15-нд тус тус зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ