Нийтийн тээврийн билетийн кассууд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-02-20 13:27:46

Улс, хот хоорондын нийтийн тээврийн билетийн кассууд өнөөдрөөс эхлэн уртасгасан цагийн хуваарьт шилжлээ.

Тодруулбал, Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд 07:30-21:00 цаг хүртэл, “Нарантуул” олон улсын худалдааны төв дэх билетийн цэг 10:00-21:00 цаг хүртэл, Төмөр замын төв буудалд байрлах билетийн цэг нь 07:30-21:00 цаг хүртэл тус тус уртасгасан цагийн хуваарьт шилжин ажиллах юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ