Ардын жүжигчин С.Сарантуяа моно жүжиг тоглохоор АНЭ улсыг зорив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-20 12:15:45

Арабын Нэгдсэн Эмиратад хоёр жилд нэг удаа болдог олон улсын нэг хүний жүжгийн их наадам энэ сарын 19-29-ний өдөр болно.

"Гэгээн Муза" наадам болон бусад олон улсын театрын наадмуудад амжилттай оролцож байсан моно жүжгүүдээс шалгаруулан гурван уран бүтээлийг тус наадамд оролцуулахаар явуулснаас Ардын жүжигчин С.Сарантуяа "Хатагтай Макбет" жүжгээ тоглохоор Арабын Нэгдсэн Эмират улсыг зорилоо. Тэрбээр энэ сарын 22-нд Фүжайрагийн "Диба" театрт уран бүтээлээ толилуулах юм.

Энэ удаагийн нэг хүний жүжгийн төрөлд Англи, ОХУ, Монгол, Польш, Турк, Морокко, Ливан зэрэг дэлхийн 12 орны уран бүтээлчид шилдэг бүтээлээрээ оролцож байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ