7-р ангийн сурагч сургуулийнхаа гурван давхар барилгаас унаж бэртэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ7-р ангийн сурагч сургуулийнхаа гурван давхар барилгаас унаж бэртэв. Энэ сарын 12-нд Төв аймгийн Баянчандмань сумын ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Э сургуулийнхаа гурван давхар барилгаас унаж, аарцаг, түнхний яс гэмтээд байна.
Сурагч Э ямар шалтгааны улмаас сургуулийнхаа барилгаас унаж, гэмтсэн талаар захирал Ц.Батхүүгээс утсаар лавлахад тухайн өдрийн 1 цаг 15-20 минутын орчим хичээл тарахад тэрээр санамсаргүй байдлаар ангидаа ганцаараа цоожлогдсон аж. Хаалганы цаанаас тусламж дуудсан ч ямар нэг хүн байгаагүй тул, цонхоо нээж, орчин тойрныг хартал хэн нэг хүн харагдаагүй байна. Иймд гараа гаргаж, тусламж дуудахыг хүстэл цонхны хэмжээ өргөн байсан учир хоёр хөлөө гадна, дотор хоёр талд унжуулжээ. Сурагч Э хөгжлийн бэрхшээлтэй буюу тулгуур эрхтний хүндрэлтэй байв. Энэ үед хөл нь өвдөж, барих гээд доош тонгойтол цүнхэндээ дийлдэж, доош унасан байна.
Түүний толгой, дотор эрхтэн бэртээгүй, гар хөл хугараагүй ч аарцаг нь бэртэж, түнхний яс нь цуурсан тул өнөөдөр буюу 2 сарын 19-нд хагалгаанд орно гэж Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд, холбогдох хүмүүст дуулгасныг дамжууллаа.
Сурагч -Э-ийн эцэг эх, Говь-Алтай аймагт байдаг бөгөөд, ээжийнхээ төрсөн дүүгийнд амьдардаг байжээ. Энэ явдлыг сонсоод тэд даруй ирсэн байна. Гагцхүү охиных нь эрүүл мэнд хэвийн байдалд орохыг хүсч байна.
Сургуулийн удирдлагааас эмчилээний зардлыг хариуцаж, багш, ажилчдаас санал авч, 500 мянган төгрөг цуглуулснаас гадна, сургуулийнхаа хэмжээнд сайн дурын хандивын аян өрнүүлээд байгаа аж.
Уг хэргийг тус сумын хэсгийн төлөөлөгч н.Батсайхан шалгаж байна. Гэм, буруутай этгээдийг тогтоовол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм байна.
Төв аймаг Ш.ШҮрэнцэцэг