Вирусын эсрэг үйлчилгээтэй эм нийлүүллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2016-02-19 14:00:20
oyuka_hu@yahoo.com

Улаанбурхан болон томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа тул Орхон аймгийн БОЭТ-д Засаг даргын нөөц сангаас 23 сая төгрөг баталж, шаардлагатай эм тариа, эмнэлэгийн хэрэгсэл өглөө.

Сар шинийн баярын өмнө дээрх өвчний дэгдэлт өндөр байсан тул аймгийн Засаг дарга “Нөөц сан”-аас 10 сая төгрөг баталж, Хүүхдийн тасагт шаардлагатай эм тариа худалдан авч өгсөн. Тэгвэл энэ удаа улаанбурхан өвчний дэгдэлд өндөр, тэр дундаа бага насны хүүхдүүд өвчлөх нь их байгаа учир дахин 10 сая төгрөг өглөө.  Үүнд, бага насны хүүхдэд зориулсан хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, пульс, монитор зэрэг төхөөрөмж багтжээ. Тус тасагт  өмнө нь байсан хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь 3 литрийнх  байсан бол энэ удаад 5 литрийн багтаамжтай хоёрыг нийлүүлсэн байна. Ингэснээр ачааллыг бууруулах, яаралтай тусламжийг цаг алдалгүй хүргэх боломжтой боллоо.

Мөн дуслын шахуурга, вирусын эсрэг үйлчилгээтэй 1500 ширхэг эм нийлүүлжээ. Вирусын эсрэг эмийн нэг нь 150 мянган төгрөг  бөгөөд нэг хүүхдэд  4-5 удаа  тарих буюу уулгадаг байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ