Төсөв танагдсан ч дэмжлэгийг багасгахгүйг зорьж ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-19 11:30:06

Булган аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хэрэгжүүлсэн хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг хэдий төсөв танагдсан ч санүүжилтыг багасгалгүй хэрэгжүүлэх зорилт тавиад байна. 

Тус аймаг өнгөрөгч онд 55,4 сая төгрөг хуваарилагдсан. Уг хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдахаар нийт 158 төсөл ирснээс 34 төслийг 45 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна. Төсөл нь дэмжигдсэн тэдгээр иргэдийг “Заан хүж” сургалтын байгууллагатай хамтран аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулжээ. Дэмжигдсэн төслүүдийг салбар чиглэлээр нь ангилвал Хүнс үйлдвэрлэлийн/Цайны газар, талх нарийн боов/ чиглэлээр 4, ахуй үйлчилгээний /үсчин, оёдол гэх мэт/ чиглэлээр 9, Хөдөө аж ахуйн /төмс хүнсний ногоо тариалах/ чиглэлээр 3, туслах аж ахуйн чиглэлээр 9, мужаан модон эдлэлийн чиглэлээр 4, төмөр хийцийн чиглэлээр 2, нийтийн үйлчилгээний чиглэлээр 1 төслүүд тус тус дэмжигдсэн байна. Дашрамд дурдахад хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг байнгын ажлын байраар хангасан Булган, Тэшиг, Сайхан сумын 3 аж ахуйн нэгжүүдэд ажил олгогчийн урамшуулал болох 6 сая 912 мянган төгрөгийг олгосон байна. Хэдий төсөв танагдсан ч энэхүү санхүүгийн дэмжлэгээсээ багасгахгүй байхыг тэд энэ онд зорин ажиллаж байна.

                                                                                                                  П.Батням

Холбоотой мэдээ