Оросын иргэдийн орлого буурсаар байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenechimeg@montsame.mn
2016-02-18 18:25:36

Оросуудын тал хувь орлого буурсан тухайгаа мэдэгдэж байна. Энэ тухай “Nielsen” компаниас явуулсан  “Оросын худалдан авагч эдийн засгийн шинэ нөхцөлд” сүүлийн судалгаанаас харж болно. Ингэхдээ худалдан авагчдын 97 хувь үнийн өсөлтөд гомдоллож, 58 хувь үнэ нэлээд өссөн гэж үзэж байна.  

Эдийн засгийн стратегийн хувиар оросын ихэнх иргэд хямдралтай дэлгүүргүүдийг сонгох болжээ.  Судалгаанд өгүүлснээр, 12 дугаар сард санал асуулгад оролцогчдын 50 хувь өнгөрсөн 9 дүгээр сартай харьцуулахад тэдний орлого багагүй доошилсон гэжээ. Харин 67 хувь  худалдан авалтад урьдахаас илүү мөнгө зарцуулах болсон тухай ярьжээ.

“Оросуудын 97 хувь нь  9 дүгээр сартай харьцуулахад 12 дугаар сард үнэ өссөн тухай тэмдэглэжээ. Тэдгээрийн 58 хувь  үнэ нэлээд нэмэгдсэн гэж үзэж байхад, 39 хувь төдийлөн өсөөгүй гэжээ.

Хэмнэхийн тулд оросуудын 62 хувь үнэ хямдтай дэлгүүрийг сонгож байна. ( 2015 оны 6-р сартай харьцуулахад 6 хувиар өсчээ). Худалдан авагчдын 48 хувь тусгай үнэтэй бараа бүтээгдэхүүн хайдаг байна.

Ингэхдээ оросуудын  дэлгүүр сонгох хамгийн гол шалгуур ихэнх бараа бүтээгдэхүүн хямд үнэ  (76%) ,  үнэ болон чанарын шударга тогтолцоо (71 % ), үйлдвэрлэгчдийн сонирхол татахуйц урамшуулал ( 2015 оны 3-р сартай харьцуулахад 61% , +7% )  байна гэж судалгаанд дурджээ.

Ингэхдээ харин  өдөр тутмын хэрэглээний барааны эрэлт хэрэгцээ огт буураагүй байна. Сонирхуулахад, нэг жилийн өмнөхтэй адил худалдан авагчдын 42 хувь нэн шаардлагатай бус бараа таваараас татгалзсан  дүн гарчээ.

Дашрамд дуулгахад, эдийн засгийн стратегийн хувиар оросуудын дөнгөж 10 хүний нэг нь хүнсээ нөөцөлж байна. “Томоохон хэмжээний худалдан авалт хийж, нөөцлөх үзэгдэл ажиглагдахгүй байна. Яагаад гэвэл, өдөр тутмын хэрэглээ болон хүнсний бараа бүтээгдэхүүний мэдэгдэхүйц өсөлт худалдан авагчдад төсвөө нэмэх  боломж олгохгүй байгаа юм. Иймд тэдний хувьд  үнэ хямд бараа бүтээгдэхүүн худалдан авах нь илүү ашигтай стратеги болж байна“ гэж  Орос дахь “Nielsen” компаний  “Үр ашигтай худалдаа” төслийн тэргүүн Марина Ерскова сэтгүүлчид ярьлаа.

Москва хот. А.Огторгуймаа     

Холбоотой мэдээ