“Атганд үлдсэн эрдэнэ” ирэх сарын 5-нд үзэгчдэд хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-02-18 17:14:45

“Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино ирэх сарын 5-нд нээлтээ хийж, кино театруудын дэлгэцнээ гарна.

 Киноны гол дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ У.Уранчимэг, жүжигчин Д.Ганцэцэг, Н.Нэргүйбаатар, Б.Шинэбаяр, Н.Цэнгэлжаргал, А.Ганчимэг нар тогложээ.  

Киноны дууг МУГЖ Г.Ариунбаатар, дуучин У.Уранцэцэг нар хамтран дуулсан байна.

Дашрамд дурдахад, тус продакшны уран бүтээлчид “Зүрхээр наадагч”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг уран сайхны киног бүтээж үзэгчдэд хүргэсэн юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ