Өнгөрсөн нэгдүгээр сар хамгийн дулаан сар болжээ

Дэлхийд | Байгаль орчин
jargal@montsame.mn
2016-02-17 17:09:17

МОСКВА. /RIA Novosti/. Өнгөрсөн нэгдүгээр сар сүүлийн 135 жил дэх хамгийн дулаан нэгдүгээр сар болж, температурын шинэ дээд амжилт тогтоожээ. Нэгдүгээр сард агаарын температур статистикийн дундаж үзүүлэлтээс Цельсийн 1.13 градусаар дулаан байсан тухай “Climate Central” төслийн цаг уурчид мэдээлжээ.

Дэлхийн цаг уурын байгууллага, НАСА зэрэг байгууллагын гаргасан янз бүрийн тооцоогоор өнгөрсөн жил цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан жил болж, бараг сар болгон агаарын температур ердийн заалтаас  0.5-1 градусаар даван температурын шинэ дээд амжилт тогтоожээ.

“Climate Central” төслийн цаг уурчдын бичиж буйгаар, 2016 онд ч энэ хандлага үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд өнгөрсөн нэгдүгээр сар цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн дулаан нэгдүгээр сар болсон байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ