“ТахьКо" компанийн нэгж хувьцааг 108 төгрөгөөр тооцно

Монголын мэдээ | Эдийн Засаг
ariunbold@montsame.mn
2016-02-15 17:34:05

“ТахьКо" компанийн ТУЗ тогтоол гаргаж, компанийн 2015 оны  цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 108 төгрөгөөр тооцож олгох болсон талаар Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.

Тус компани нь 2014 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 65 төгрөг буюу нийт 77 сая 348 мянга 895 төгрөгийн ногдол ашиг олгож байсан юм.

Энэ удаад 108 төгрөгөөр тооцсоноор хувьцаа эзэмшигчдэд 128 сая 518 мянга 164 төгрөг хуваарилаэх болсон бөгөөд энэ оны тавдугаар сарын 1-ний дотор мөнгөн хэлбэрээр олгохоор шийдвэрлэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ