Цэцийн хуулиудаар их суудал хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-15 14:52:46

УИХ-аас өнгөрөгч сарын 19-нд баталсан Цэцийн хуулиуд Үндсэн хууль зөрчсөн гэх маргаанаар Цэцийн их суудалд хуралдах болжээ. 

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-аас Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг  батлан гаргахдаа Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэсэн мэдээлэл ирүүлжээ.

Уг мэдээллээр үүссэн маргааныг хянан хэлэлцэхээр Цэцийн их суудлын хуралдааныг энэ сарын 22-ны даваа гарагт товлосон байна. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ