Тайваньд газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 78 болжээ

ДЭЛХИЙД | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-02-12 09:58:33

ТОКИО. /Koyodo/. Тайваньд хоёрдугаар сарын 6-нд шилжих шөнө болсон газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 78 болж нэмэгджээ.

Байгалийн гамшгийн улмаас 67 хүн амиа алдаж, 57 хүн сураггүй алга болсонд тооцогдож байна гэж урьд нь мэдээлж байв.  

Хоёрдугаар сарын 6-нд шилжих шөнө болсон 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Тайванийн Тайнань хотын янз бүрийн дүүргүүдэд хэдэн арван барилга сүйджээ. Тус арлын хууль сахиулах байгууллагынхан барилгын ажилд хайхрамжгүй хандсан болон хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт сэжиглэж байгаа барилгын ажлыг хариуцагч компаниудын эздийг мягмар гарагт баривчилсан байна. Тэдэнд холбогдох мөрдөн шалгалтыг Прокурорын газраас явуулж байгаа аж.

Газар хөдлөлтийн дараа явуулсан шалгалтын явцад Тайнань хотод 50 барилга чанарын шаардлага хангаагүй аюултай байдалд байгаа болохыг илрүүлжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ