Банкууд маргаашнаас хэвийн ажиллаж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2016-02-11 12:09:19

“Муу нүүрт” хэмээх Гал бичин жилийн Сар шинийн баяраар буюу билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарч маргаашнаас цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Өнөөдөр Хаан, Хас, Худалдаа хөгжлийн банкны бүх салбар амарч байгаа бол Голомт банкны Солонго салбар, Сансар бизнес төв, Цамбагарав бизнес төв болон Мосвка салбар ажиллаж байна.

Мөн Төрийн банкны Ялалт, Сансар, Тавинмянгат, Өргөө, Хан-Уул тооцооны төв 11.00-16.00 цагт ажиллана. Түүнчлэн Капитал банкны Нисэх тооцооны төв 24 цаг ажиллах бол Хороолол болон Тавинмянгатын салбар 11.00-16.00 цагт ажиллах аж.

Арилжааны банкуудын бүх салбар маргааш буюу энэ сарын 12-ноос цагийн хуваарийн дагуу ажиллах юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ