Меркель, Олланд хоёр дүрвэгсдийн хямралыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-08 12:45:14

МОСКВА. /RIA Novosti/. Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд, Германы Канцлер Ангела Меркель нар ням гарагт Францын Страссбург хотод уулзаж, өнөөгийн дүрвэгсдийн хямрал болон уг хямралыг шийдэх боломжтой арга замыг хэлэлцсэн тухай Ройтерс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн эх суралжийн мэдээлснээр, Олланд, Меркель нар Европын комиссын баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөг эн түрүүнд хэрэгжүүлэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна. Уг төлөвлөгөөнд хилийн байдалдаа хяналт тавихад Грект тусламж үзүүлэх мөн цагаачдыг хууль бусаар тээвэрлэгчидтэй тэмцэх талаар тусгажээ. Төлөвлөгөөнд мөн Европт ирэх дүрвэгсдийн урсгалыг хязгаарлах зорилгоор Туркт санхүүгийн тусламж үзүүлэх асуудлыг тусгасан байна.

Хоёр орны удирдагчид мөн хоёрдугаар сарын 18-19-нд Бельгийн нийслэл Брюссель хотод зохион байгуулахаар товлосон Европын Холбооны дээд хэмжээний уулзалтын гол сэдвийг хэлэлцжээ.  

Олланд, Меркель хоёр үүнээс гадна Сирийн хямралыг хөнджээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ