Хуваарийн дагуу өнөөдөр орон сууцны халаалт өгч дуусна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-15 13:52:52

Дулааны шугам сүлжээнд холбогдсон айл өрхүүдэд өнөөдөр хуваарийн дагуу халаалт өгч дуусна хэмээн ОСНААУГ-аас  мэдэгдлээ.

Тус газраас нийт 1492 байрны 2100 узелд дүүргэлт хийх юм байна. Одоогийн байдлаар 1492 байрны 1862 узелд дүүргэлт хийж, 47 сургууль 76 цэцэрлэгт халаалт өгснөөр нийт ажлын гүйцэтгэл   96 хувьтай байгааг албаныхан хэллээ. Өчигдөр Зүүн түгээх төвийн хэрэглэгчдийн халаалтыг өгсөн байна. Харин өнөөдөр баруун түгээх төвийн хэрэглэгчдийн халаалтыг өнөөдөр өгч дуусах юм.  2015-2016  оны өвлийн оргил ачааллыг өнгөрүүлэх бэлтгэл ажлыг хангах үүднээс ОСНААУГ-аас  их болоод урсгал засварын ажилд өөрийн хөрөнгөөс нэг тэрбум 214 сая төгрөг төлөвлөснөөс урсгал засварт 975 сая 700 мянган төгрөгийг зарцуулжээ. Өнөөдрийн байдлаар их засвар 91, урсгал засвар 92 хувьтай буюу дунджаар 93 хувийн гүйцэтгэлтэй  байна. Харин урсгал засварт Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдснаас ажлын гүйцэтгэлд нэг тэрбум 771 сая төгрөг зарцуулсан байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд