Л.Гансүх нарын шүүх хурал түр завсарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-09-15 13:39:30

Л.Гансүх нарын шүүх хурал өнөө өглөө 10 цагаас эхэлсэн ч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ шүүгчдэд хэд хэдэн шаардлага тавьсан юм. Харин шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаагаа илэрхийлснээр мэтгэлцээн өрнөж хурал түр завсарлав.

Тэрбээр “Шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байна. Учир нь өмнөх хоёр удаагийн хуралд ерөнхий шүүгч Х.Идэр хуралд оролцох эрхгүй буюу зохих захирамжийг гаргаагүй байж М.Отгонбаяр шүүгчийг оролцуулсан нь тогтоогдсон. Энэ нь хууль бус бүрэлдэхүүн хурлыг явуулж хүний эрхийг зөрчиж хэрэгт сэжиглэгчдийг цагдан хорьжээ. Өнөөдрийн шүүх хуралд оролцож байгаа И.Ганбат шүүгч ганцхан хоногийн дотор 40 хавтаст хэрэгтэй танилцаж хэргийг шударгаар шүүх боломж байгаа эсэхэд эргэлзэж байна. Өчигдөр өмгөөлөгчид хуульд заасан эрхийн дагуу хавтаст хэргээс хэд, хэдэн материалыг хуулбарлах гэтэл шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ нар татгалзсан. Энэ нь хууль зөрчиж байна. Иймд шүүх бүрэлдэхүүнээс өмгөөлөгчид татгалзаж байгааг мэдэгдлээ. Уг хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хурал дахин завсарлалаа.

Д.Өлзий

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд