Байнгын хороо хоригийг хүлээж авахыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-15 13:28:59

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ 114 хүнд холбогдох 350 тэрбум төгрөгийн хэрэгт хэн хэн гэдэг хүн холбогдсон болохыг нийтэд ил зарлах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. Харин УИХ-ын гишүүн Ц.Нямдорж шалгагдаж буй хэргийг нийтэд зарлах нь хууль зөрчиж байна, хэрэв шүүхээр ороод тухайн хүн гэм буруугүй нь тогтоогдвол сэтгэл санааны хохирлыг хэн барагдуулах вэ гэсэн эсрэг саналтай байгаагаа хэлсэн. Харин АТГ-ын удирдлагууд энэ үеэр хийсэн тайлбартаа 350 тэрбум төгрөгийн биш, 32 тэрбум төгрөгийн хэргийг шалгаж байгаа гэдгээ хэллээ. Ингээд гишүүд үг хэлсний дараагаар хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 68,8 хувийн саналаар хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, байнгын хорооны хуралдаанд 16 гишүүн оролцсоноос 11 нь хоригийг хүлээж авахыг дэмжив.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд